|
| Honda 2012 онд цахилгаан машин гаргана |
|
 |

Японы автомашин үйлдвэрлэгч Honda Motor компани 2012 оноос эхлэн Япон болон Америкийн зах зээлд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин нийлүүлэхээр ажиллаж эхэлжээ. Байгаль орчинд хор нөлөө багатай автомашины салбарт өрсөлдөхөөр тус компани дээрх төлөвлөгөөг гаргасан бөгөөд компанийн ерөнхийлөгч Таканобу Итогийн хэлснээр хорт утаа бага ялгаруулдаг бүтээгдэхүүн гарахгүй бол компанид ямар ч ирээдүй байхгүй гэнэ. Insight болон CR-Z маркийн хибрид буюу давхар хөдөлгүүртэй машин үйлдвэрлэх болсон Honda-гийн хувьд анх удаа бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх болсон нь энэ юм.
С.Цэлмэг |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| Энэтхэг 35 ам.долларын таблет бүтээжээ |
|
 |

Зураг дээрх энэхүү прототайп нь iPad-тай тун төстэй бөгөөд 2011 оноос эхлэн үйлдвэрлэлийн шатанд шилжих гэнэ. Уг таблет компьютерийг энэтхэгийн инженер, мэргэжилтнүүд зохион бүтээсэн бөгөөд өдгөө зах зээлийг захирч буй Apple компанийн iPad-тай өрсөлдөх тун хямд үнэтэй бүтээгдэхүүн юм. Голчлон оюутан сурагчдад зориулагдсан таблет компьютер нь Linux үйлдлийн системтэй бөгөөд хатуу дискний оронд мемори картыг ашиглах аж. Бичгийн ажил, интернэтээр аялах болон видео конференс хийхэд гол төлөв ашиглах уг таблет нь мөн Wi-Fi холболттой, мультимедиа тоглуулагчтай, PDF уншигчтай бөгөөд нарны эрчим хүчийг ашиглан цэнэглэх боломжтой гэнэ. Зохион бүтээгчдийн зүгээс таблетийн зах зээл дээрх үнийг аль болох доод төвшинд тогтоох зорилготой байгаа ба 2011 оноос эхлэн үйлдвэрлэж эхлэх ажээ.
С.Цэлмэг news.mn
|
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| Гуравхан өдрийн дотор 1,7 сая iPhone4 борлуулжээ |
|
 |

Apple өөрийн шинэ загварын iPhone гүйлгээнд гаргаж, борлуулалт хийсэн эхний гуравхан өдөрт 1,7 саяыг борлуулжээ.
Энэ компани 2008 онд iPhone 3GS загварыг гүйлгээнд гаргах үеэр ийм хугацаанд нэг сая утас борлуулж байжээ. iPhone-ий энэхүү сүүлчийн загвар нь видео дүрс бүхий дуудлага хийх боломжтой ба мөн нэгэн зэрэг олон төрлийн үйлдэл хийж болдог ажээ. Энэ утасны зай удаан хугацаанд цэнэгээ хадгалах чадвартай.
Өнгөрөгч пүрэв гаригаас АНУ, Европын орнууд, Японд худалдаалж эхэлжээ.
Эх сурвалж: ABC/ Tecnologia
Бэлтгэсэн Д.Пунцаг |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| Бензинээ хэмнэлттэй зарцуулах зөвлөгөө |
|
 |

Брэт Жонсон гэдэг эдийн засагч доорх зөвлөгөөний дагуу машинаа жолоодсоноор сард 50-100 доллар хэмнэдэг гэнэ. Эдгээр зөвлөгөөг уншина уу. Битгий их хурдал. Вашингтоны Alliance to Save Energy гэдэг байгаль орчныг хамгаалах лобби группын судалгаагаар 60 майлаас дээш хурдтай явахад машины бензин хэрэглээ нэмэгддэг гэнэ. Үүнд үйлчлэх эрхий хурууны дүрэм бол 60-аас дээш хурдалсан 5 майл тутамд цагт ойролцоогоор 20 цент /бензиний үнийг 3 доллараар бодоход/ алдана гэж тооцоолжээ. Эрчим хүчний хэлтсийн /Energy Department/ www.fueleconomy.gov сайтыг ажиллуулдаг Теннесэгийн их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар энэ хэмнэлт нь машины хэлбэр хийц, хэмжээнээс нь хамаарч янз бүр байна гэнэ. Учир нь өндөр хурдтай үед агаарын урсгалын саад улам нэмэгдэх ба энэ нь агаарын урсгалын зүсэх чадвар бүхий хэлбэртэй спорт загварын жижиг машинуудыг бодвол дөрвөлжин том жипүүдэд илүү их нөлөөлөх ажээ. Гэсэн ч хурдны замд бага хурдтай явбал спорт загварын жижиг машинууд хэдийгээр бага ч гэсэн бензин хэмнэх ба ерөнхийдөө бензиний хэрэглээ ямар машинтай байгаагаас хамаарч 7-23 хувь багасах ажээ. Круз системийг ашигла. Эрчим хүчний хэлтсийн инженерийн батлан өгүүлснээр яг хэдий хэмээний бензин хэмнэхийг тодорхойлох боломжгүй ч машиныг круз удирдлагаар нь явуулснаар машин тогтмол хурдтай явж тодорхой хэмжээний бензинийг хэмнэх юм байна.
Тайван жолоод. Ямар үед хамгийн их бензин идэгддэг вэ? Бүрэн хэмжээний зогсолтын дараагаар эргэж хүчээ авах үед. Машины хурдыг эрчтэй нэмэх тутам бензин төдий чинээгээр зарцуулах болно. Тэгэхээр зогссоны аажмаар хөдлөх, аажмаар зогсох нь ширүүн жолоодсноос илүү 33 хүртэлх хувийн хэмнэлтийг хийж болно гэнэ.
Цаг хугацаагаа зохицуулах нь. Маш их зогсолт хийхээс зайлсхийх нэг арга бол замын түгжрэлд орохгүй байх явдал билээ. Жонсоны зөвлөж байгаагаар хэдийгээр байнга хэрэглэх боломжгүй ч ид ачаалалтай үеэр замд гарахгүйг хичээх арга нь бензин хэмнэнэ гэж байна. Тэрээр арай эрт гарах юм уу, эсвэл арай оройтож гэр үрүүгээ гарснаар 15 хүртэлх минутыг хождог байна.
Машинаа арчилж байх. Жонсон 3-4 сард нэг удаа 40 доллараар машинаа шалгуулж, тосыг солиулдаг ба энэ зардал нь бензиний хэмнэлт болон машины хэрэглээг уртасгаснаас гарах ашгаар нөхөгдөнө гэж үздэг. Тэрээр машины хэрэглээг нэг сараар уртасгаснаар тэр илүү сардаа би машины төлбөр 299 доллараа төлөхгүй хэмнэж байна гэж үздэг ажээ. Эрчим хүчний хэлтсийн үзэж байгаагаар энэ нь мөн машиныг бензинийг 4-14 хувиар илүү үр ашигтай зарцуулуулдаг байна.
Багаажаа сулла. 100 паунд илүү ачаа тутам бензиний хэрэглээ 1-2 хувиар нэмэгдэнэ.
Дугуйгаа шалга. Хий багатай дугуй бензиний хэрэглээг ойролцоогоо 3 хувиар нэмэгдүүлнэ. Үүнээс гадна зохих хэмжээгээр хийлэгдсэн дугуй илүү аюулгүй байх ба илүү удаан эдлэгдэнэ.
Явах ажлуудаа нэгтэг. Нэг удаадаа бүх зүйлээ амжуулснаар эргэж буцаж явах явдлаа багасгахаас гадна халсан машин бензинд илүү хэмнэлттэй байдаг.
Дээрх зөвлөгөөнөөс гадна хамгийн энгийн санамж буюу хүмүүс ихээр үйлчлүүлдэг түгээгүүрийн газраас бензинээ авахад зүгээр байдаг бол /ийм газруудын үнэ хямдтайгаас гадна бохирдол багатай шинэ бензинтэй байх нь дамжиггүй/ хурдны замын гарцтай ойр байрладаг бензин түгээгүүрийн газрынх үнэ өндөртэй байдгийг санаж явахад илүүдэхгүй билээ.
Үнэгүй бензин /2007 онд ДМ-д бичиж байсан мэдээлэл/
Та машиндаа реклам байрлуулснаар үнэгүй бензин авах боломж байна.
Рекламын онцлог үйлчилгээ үзүүлдэг нэгэн компани / www.freegashelp.com / зар сурталчиглаа хийлгэх сонирхолтой бизнесүүдийг машиндаа соронзон рекламыг байрлуулах хүсэлтэй жолооч нартай холбож өгдөг ажээ. Хэрэв та машиндаа реклам байрлуулвал солилцоонд нь сард ойролцоогоор 33 долларын үнэ бүхий бензиний картыг авах болно. Харин жолоочид дараахь нөхцлийг тавьдаг юм байна. Үүнд: - Хэрэглэгч сард 1000 майлаас доошгүй зам явдаг байх. - Машин тэрэгний гадаад үзэмж “сайн” нөхцөлд байх - Жолооч хүчинтэй машины даатгал, цэвэр жолооны рекордтой байх - Реклам машинаа угаахаас бусад тохиолдолд ямагт машиндаа байрлаж байх. 2005 онд байгуулагдсан уг компанид ихэвчлэн реклам байрлуулах сонирхолтой онлайн бизнесүүд хандаж байгаа ба 6 сард ойролцоогоор 1100 доллар төлөх гэрээ хийж байгаа нь тэдний сэтгэлд нийцэж байгаа ажээ. Нөгөө талаас Нэгдсэн улсаын хэмжээгээр 2000 гаруй жолооч гэрээ байгуулсан ба тэдний авах мөнгөний /бензиний карт/ хэмжээ ямар хэмжээтэй рекламыг хаана байрлуулснаас хамаарч янз бүр байх юм байна. Жишээ нь машины номерын хүрээнд байрлуулбал сард 5 доллар, 12х24 инчийн хэмжээтэй 2 рекламыг хаалгандаа байрлуулбал 30 доллар орчим, арын цонхондоо байрлуулбал 50 доллар, машиндаа битүү реклам хийлгэвэл 200 доллар сард гэх жишээтэй. Тракуудад зориулсан тусгай программ ч байна. Түүнчлэн пицца зөөдөг машинд 5%, 2000 оноос шинэ машинд 5%, картаа өөрөө ирж авбал 5% зэрэг нэмэлт бензин авах бололцоотой юм байна. Сардаа 1000 майлаас дээш явдаг жолоочийн хувьд энэ нь хэдийгээр бензиний зардлыг бүрэн хэмжээгээр хаахгүй ч тодорхой хэмжээгээр хөнгөлж өгөх нь ойлгомжтой. Энэ компани 10 мужид 17 газар, үүний дотор Калифорний Сакраменто, Сан Франциско зэрэг 5 хотод үйчилгээ үзүүлж байгаа бөгөөд өөрийн чинь хотод үйлчилгээ байгаа эсэхийг сайт уруу нь орж шалгаарай. С.Баярсайхан http://bayaraasacto.blogspot.com/ |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| Пиза цамхаг цолоо алдав /фото/ |
|
 |
.jpg)
Абу Дабид шинээр барьсан тэнгэр баганадсан өндөр цамхаг дэлхий дахинд хазайсан цамхаг гэдгээр танил болсон Италийн Пизагийн цамхгаас илүү хазайсан харагдах тул Гиннессийн номд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа тухай Арабын Нэгдсэн Эмират улсын хэвлэлд өнгөрөгч ням гаригт мэдээлсэн байна. Абу Дабид National Exhibitions Company-ий барьсан Capital Gate хэмээх энэ цамхаг нь нийслэл хотын үзвэр үзэсгэлэнгийн барилгуудын цогцолборын нэгэн бөгөөд 160 м өндөр, 35 давхар юм. Италийн алдарт хазайсан цамхаг Пизатай харьцуулахад энэ цамхгийн зураг төслийг бүтээсэн архитекторууд түүнийг 12 дугаар давхраас нь эхлэн зориудаар хазайлгасан байна. Гиннесийн аваргын ном энэ цамхгийг дэлхийн хамгийн хазайсан цамхаг гэдгийг хүлээн зөвшөөрч, 18 хэмийн буюу Пизагийн цамхгаас дөрөв дахин илүү хазайлттайгэдгийг тогтоосон байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл хотод баригдаж буй тус цамхаг нь 2010 оны эцсээр ашиглалтад орох бөгөөд таван таван хошуутай зочид буудал, албан байгууллагуудын оффис байрлах ажээ. Абу Дабугийн нийслэл Дубай хотод дэлхийн хамгийн өндөр 828 м өндөр, 200 давхар Бурж Халифа цамхгийн ажлыг энэ оны нэгдүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулаад байгаа юм.
Эх сурвалж: AFP Бэлтгэсэн Д.Пунцаг
|
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| Монгол инженерүүд GPS зохион бүтээжээ |
|
 |

Монгол залуучууд дэлхий нийтэд гар утас, интернэтийн нэгэн адил хэрэглэгдэж байгаа дэлхийн гайхамшигт мэдээллийн технологи болсон GPS /General positioning system/ зохион бүтээжээ. Хүйтэн дайны үед зөвхөн цэрэг дайн, тагнуулын зориулалттай ашиглаж байсан газар зүйн байршил, хөдөлгөөнт объектыг тодорхойдог байсан GPS-ийн технологийг 1980-аад оноос иргэний болон арилжааны зориулалтаар ашиглах болсон гэдэг. АНУ-ын GPS буюу дэлхийн бөмбөрцөгийг бүхэлд хянах энэхүү хүчирхэн сансарын төхөөрөмжийн тусламжаар та бид төөрөх, будилах гэдэг аюулаас ангижирах цаг нэгэнт иржээ. Энэхүү технологи нь өндөр нарийчлал бүхий байршил цаг хугацааны мэдээллээс гадна хөдөлгөөний хурд, зүг чиг, нэг цэгээс нөгөө цэгт хүрэх замыг чиглүүлэх, урьдчилан тодорхойлсон объектийн талаарх мэдээллийг өгөх зэрэг ач холбогдолтой өндөр технологи юм. Үүнийг амьдралд нэвтрүүлсэнээр манайхан төдийгүй манай орныг зорин ирэх жуулчид төлөөлөгчид хэн ч гэсэн тэрхүү авсаархан хэрэгслийг машиндаа болон биедээ авч явж Монгол улсын аль нутаг дэвсгэрт газрын зураггүйгээр хэрэгтэй газраа хамгийн дөт, хамгийн оновчтой, замаар саадгүй хүрч очих, түүнчлэн Улаанбаатарын гудамж талбай гэр хорооллуудад төөрч будилахгүй явах нөхцөл бүрдэх гэнэ. Ийнхүү дэлхийн хөгжилтэй орнуудад хэрэглээ болоод байгаа энэхүү хэрэгслийг “Оллоо” ХК-ний монгол инженерүүд, монгол залуучууд бүтээгээд байгаа бөгөөд манайхан технологийн салбарт хоцроогүй, дэлхийд өрсөлдөх хэмжээнд яваа гэдгийн тод илрэл болж байна. Түүнээс гадна энэхүү технологийг бүтээж чадсанаар гар утасны компаниудын нэгэн адил гадны хөрөнгө оруулалтаар орж ирэхээр хүлээгдэж байсан энэ технологи манай зах зээлд нэвтрэн орж ирэх нөхцөлийг хааж, монголын залуучууд өөрсдийн гараар, өөрсдийн оюун ухаанаар энэхүү үнэт зүйлийг бий болгожээ.
Л.Халиу news.mn |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| Улаанбаатарын үдэш намуухан /Фото нийтлэл/ |
|
 |
.jpg)
Та бүхэнд зориулан Улсын нийслэл Улаанбаатар хотын гэрэл гэгээт өнгө төрхийг харуулсан цоо шинэхэн шөнийн гэрэл зургуудыг хүргэж буйдаа баяртай байна.

Жанжин Сүхбаатарын хөшөө 
УДЭТ, “Алтай констракшн”, MB-pub
“Sky” их дэлгүүр, Сэлбийн гол 
“Чингис” зочид буудал 
Токиогийн гудамж, Бөхийн өргөө 
“Чингис” зочид буудал 
Сансрын тунель 
13-р хороолол, зүүн 4 зам 
зүүн 4 замын уулзвар 
Бөхийн өргөө 

13-р хороолол 
Гандан хийд 
Энхтайвны єргөн чөлөө 
“Моннис” ХХК-байр , Улсын Төв номын сан 
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам 
Монгол Туркийн найрамдлын цэцэрлэг 
Улаанбаатар хотын төв -О цэг 
Улаанбаатар хотын захиргаа, МҮЭХ-ы байр 
3, 4-р хороолол 


Л.Энэбишийн нэрэмжит хөшөөт цогцолбор 
3, 4-р хороолол, Ахуй үйлчилгээний ордон 

“Сentral tower” 
“Монголын Цахилгаан холбоо” ХК-ий байр 
Сөүлийн гудамж 
“GRAND KHAAN irish” 
“Аса” цирк 
Баруун 4 зам 
Занабазарын Гудамж 
“Central tower” 

Гэрэл зургийг Б.Батгэрэл sonin.mn |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| Дэлхийн мэдээлэл Zettabyte хүрлээ |
|
 |

Хүн төрөлхтөн энэ жил нэг “sextillion” гаруй дижитал мэдээлэл үүсгэх болно, ингэснээр дэлхийн мэдээлэл “zettabyte”гэдэг хэмжээгээр хэмжигдэх болно гэж “EMC Corporation компанийн “Digital Universe” /Дижитал орчлон/ тайланд өгүүлсэн байна. 2010 онд дэлхий даяар 1.2 зеттабайт дижитал мэдээлэл бүтээх болно. Нэг зеттабайт гэдгийг тоогоор илэрхийлбэл нэгийн ард 21 тэг бичих хэрэгтэй бөгөөд бичвэл дараах байдалтай харагдах болно. 1,000,000,000,000,000,000,000. Нэг byte /байт/ нь найман орноос буюу найман битээс /bit/ бүрддэг. Бит нь 0 эсвэл 1 гэсэн тоог илэрхийлдэг бөгөөд дижитал мэдээллийн үндсэн бүрдүүлэгч нэгж нь болдог. Жишээ нь 5 мегабайт хэмжээтэй MP3 өргөтгөлтэй дуу таван сая байт агуулна. Өнөөдөр эрдэмтэд мэдээллийн багтаамжийг аравтын тоолол болон хоёртын тооллоор илэрхийлж байна. Аравтын тооллоор бодох нь хүмүүст амар байдаг бол машинууд болон компьютер хоёртын тооллоор л тооцоолж чаддаг. Зетта байт нь асар их хэмжээ хэдий ч хүний биед байгаа нэг грамм ДНХ 0.36 зеттабайт мэдээлэл багтаах чадалтай гэж эрдэмтэд тооцоолж байна.
Т.Бадрах news.mn
|
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| 3G iPad энэ сарын 30-нд худалдаанд гарна. ... |
|
 |

3G iPad энэ сарын 30-нд худалдаанд гарна. Apple” компанийн гаргасан iPad таблет компьютерийн утасгүй интернэтийн сүлжээнд холбогдох боломжтой 3G хувилбар хувилбар энэ сарын 30-нд АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхлэх гэнэ. Харин үнийн тухайд 16GB багтаамжтай хувилбар нь 629 ам.доллар, 32GB нь 729 ам.доллар, харин 64GB хувилбар нь 829 ам.долларын үнэтэй байх юм. “Wi-Fi + 3G” хэмээн нэрлээд буй уг загвар нь өмнөх хувилбараас үнийн хувьд арай илүү, учир нь 3G сүлжээнд ашиглах боломжтой болсон тул хэрэглэгчид заавал Wi-Fi холболт гэхгүйгээр интернэтэд холбогдох боломжтой юм. Дашрамд дурдахад, бүх төрлийн iPad таблет компьютерууд Австрали, Канад, Францы, Герман, Итали, Япон, Испани, Швейцарь болон Их британид тавдугаар сарын сүүлчээр худалдаалагдаж эхэлнэ. iPhone-ийн шинэ үйлдлийн систем гарлаа “Apple” компани өчигдөр компанийн төв байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж, iPhone гар утасны үйлдлийн системийн шинэ хувилбарын талаар мэдээлэл хийжээ. iPhone OS 4.0 нэртэй шинэ үйлдлийн системийн хөгжүүлэгчдэд зориулсан хувилбар энэ долоо хоногт гарах бол энэ зун хэрэглэгчдэд хүрэх юм. Программ хангамж хөгжүүлэгчид шинэ үйлдлийн системийн хуанли, фото сан, дүрслэл болон видео өгөгдлийн санд нэвтрэх эрхтэй бөгөөд программуудын ажиллагааг хурдасгах зорилготой ажээ. Таамаглаж байсанчлан iPhone-ийн шинэ үйлдлийн систем нь multitasking буюу олон программыг нэгэн зэрэг ажиллуулах боломжтой. Хэрэглэгчид home button-г хоёр удаа дарснаар идэвхтэй ажиллуулж байгаа программуудын жагсаалтыг дэлгэцийн доод хэсэгт харах боломжтой ба аль нэгийг нь сонгож дарснаар тэр программ руугаа нэвтэрнэ. Бас нэгэн онцлууштай шинэчлэл гэвэл хэрэглэгч iPhone-доо суулгасан программуудаа бүгдийг нь дэлгэцэнд байрлуулахын оронд хавтаст хийж, ангилах боломжтой юм. Түүнчлэн iPhone OS 4.0 хувилбарын камерын үзүүлэлт тав дахин zoom хийх боломжтой болжээ.
С.Цэлмэг news.mn |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| АНУ-д хоргодох байр худалдаж эхэлжээ |
|
 |
.jpg
content/vivoslowerlevel (600 x 370).jpg
content/vivosdome2 (600 x 305).jpg)
Сүйрлийн тохиолдол, цөмийн довтолгоо, солирын бороо орох үед хаана очиж нуугдахаа мэдэхгүй айж байна уу? АНУ-ын нэгэн аж ахуйн газар түүнийг шийдвэрлэх арга замыг хайж олжээ. Бүх тохилог орчныг бүрдүүлэн төхөөрөмжилсөн газрын гүнд байрлуулсан хоргодох байр худалдан авч болох гэнэ. Юмыг яаж мэдэхэв!
“Ирээдүйг бид урьдчилан таамаглан мэдэрч чадахгүй гэхдээ бид түүнд бэлтгэлтэй байж чадна” гэж Вивос группийнхэн /www.terravivos.com/ интернетэд байрлуулсан өөрийн вебсайтад дурдаад цөмийн довтолгооноос хамгаалан хоргодох 20 бункер тус бүрт 200 хэсэг, нийт 4000 байрны багтаамжтай хоргодох байруудыг АНУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тараан байгуулсныг мэдэгдээд худалдан авахыг санал болгож байгаа ажээ. Нэг байрны үнэ 50000 доллар болох бөгөөд хүүхдүүд тал үнээр харин дагалдан яваа тэжээвэр амьтад үнэгүй байрлаж болох гэнэ. Уг нийгэмлэгийн захирал Роберт Висино AFP агентлагийн сурвалжлагчид хандан “Нэгэн л өдөр биднийг хоргодох байр луу очих хүсэл рүү түлхэх болно” гээд “бид айдас хүйдэс төрүүлэх гэж байгаа юм биш зүгээр л асуудлыг шийдвэрлэхийг санал болгож байгаа юм” гэж өөрийгөө зөвтгөн ярьжээ. Уг сайтад Майачуудын цаг тооллын календарь болон Нострадамусын зөгнөсөн 2012 оны 12 дугаар сарын 21-нд болох дэлхийн сүйрлийн тухай эргэн дурджээ.Хэдийгээр хүн төрөлхтөн энэ сүйрлийг даван туулах боломж /NASA тэр цаг мөч ирэхэд юу ч болохгүй гэж тангараглаж байгаа/ гарах боловч террористуудын цөмийн довтолгоо, галт уулын асар хүчтэй дэлбэрэлтүүд, нарны идэвхжилт, үхлийн сүүлт од, хими, бактеорологийн довтолгоо гээд гарч болох олон сүйрлүүд үлдэж байгаа.
“Заавал ч үгүй 2012 он гээд байх шаардлагагүй. Магадгүй маргааш ч юм уу 20 жилийн дотор ч болж болох юм” гэж Висино анхааруулаад түүний гол айж байгаа зүйл нь “нийгэм, эдийн засгийн анархизм” гэж сэтгэлээ дэлгэжээ. Тэр цааш нь ярихдаа “Засгийн газар иймэрхүү төрлийн зүйлд бэлтгэлээ базаагаад нэлээд хэдэн жил болж байгаа, тэд газар дор байрлуулсан хоргодох байртай болсон байгаа. Гэвч та элит хэсэгт хамааралгүй бол энэхүү хамгаалах байрнуудын ач тусыг хүртэж чадахгүй” гэжээ.
Түүний санал болгож буй эдгээр байруудын нэг хэсэг нь шинээр баригдсан ба үлдсэн хэсэг нь хүйтэн дайны үеийн цөмийн довтолгооноос хамгаалах зорилготой баригдсан хуучин байрууд бөгөөд сэргээн засварлах ажил хийж байгаа гэнэ. Эдгээр байрууд усан автагдвал 500 цаг усан дор байх, гадна талд болж буй 700 градусын халууныг тэсвэрлэх, 700 км/цагийн салхи, рихтерийн шатлалын10 баллын хүчтэй газар хөдлөлтийг даван туулах чадвартай гэжээ.
“Вивос-ын хамтран эзэмшигчийн хувьд нэгэн хоргодох байртай болсон. Зөвхөн хүрээд очиход л болоо. Хоол хүнс, ус, хувцас хунар, эм тариа, харилцаа холбоо болон төхөөрөмж бүгд бэлэн, тохилог сайхан” гэж ярьсан байна.
Анхны хоргодох байрыг Калифорнийн цөлд барьж байгаа бөгөөд энэ есдүгээр сард ашиглалтад орох юм байна. Висино-гийн ярьснаар “өдөрт хэдэн зуун захиалга” хүлээн авч байгаа гэнэ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг news.mn |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| “Дэлхийн жилийн автомашин” тодров |
|
 |
.jpg)
Нью-Йоркийн автосалон дээр “дэлхийн автомашин” гэсэн жил тутмын уралдааныг дүгнэн 2010 оны шагналыг Volkswagen Polo машинд олгов. Шилдэг машин ардаа Toyota Prius ба Mercedes-Benz E-Class машинуудыг орхижээ. Сануулахад, VW Polo нь Европын 2010 оны шилдэгээр шалгарсан байлаа. Тэнд уг машин 10 оноогоор Toyota iQ, 126 оноогоор Opel Astra машинуудаас түрүүлсэн байв. Жилийн шилдэг спорткараар Audi R8 V10 загвар Ferrari California ба Porsche 911 GT3 машинуудтай өрсөлдөн тодорчээ. Шилдэг дизайны шагналыг Chevrolet Camaro загвар Citroen C3 Picasso ба Kia Soul хоёртой өрсөлдөж байж авлаа. “Жилийн ногоон машин” цолыг Volkswagen концерны үйлдвэрийн дамжлагын экологийн цэвэр машин хүртэв. Тэр машин BlueMotion: VW Polo, Golf и Passat брэндийн нэрээр зарагдаж байна. Honda Insight ба Toyota Prius гэсэн гибрид хоёр загвар түүнтэй өрсөлдсөн ажээ.
2009 онд “Жилийн шилдэг загвараар” Volkswagen - VW Golf болсон бол өмнөх жилд нь хэтчбек Mazda2 шалгарч байв. Өнгөрсөн жилийн экологийн цэвэр машин нь Honda FCX Clarity гэх устөрөгчийн түлштэй машин байлаа.
|
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| NASA 2012 оны сүйрлийг “хойшлуулжээ” |
|
 |

2012 онд ертөнцийн сүйрэл болно гэж залхтал шуугисан. Ямар шалтгаанаар, яагаад сүйрэх гэж байгаа тухай баримт таамгийг ч төрөл бүрээр нь дэвшүүлэн нотолгоожуулсан. Хүн төрөлхтний мөхлийн талаархи энэ олон таамаг, цуу яриаг сонссоор эрдэмтэд залхсан бололтой. НАСА-ийн эрдэмтэд дэлхийн сүйрэл үнэхээр болох эсэхийг шинжлэх ухааны үүднээс судлан тайлбар хийжээ. Юутай ч 2012 онд ямар нэг муу зүйл болохгүйг НАСА-ийн эрдэмтэд баттайгаар мэдэгдсэн байна. Дэлхийн бусад эрдэмтэд ч энэ онд ямар нэг онцгой аюул болохгүй гэдэгг итгэлтэй байгаа аж. Тэд, нар мандаж, жаргаж байгаа үед ямар нэг аюул тохиохгүй. Ойрын дөрвөн тэрбум жилд л лав манай гаригт нүүрлэж буй аюул байхгүй гэдэгт итгэж болно хэмээсэн байна. 2012 оны дэлхийн сүйрлийн тухай таамналыг анх эртний Шумерийн одон орончдын нээсэн Нибира гаригтай холбон тайлбарлаж байсан. Уг гариг дэлхийг чиглэн хурдтай хөдөлж буй нь гариг, дэлхийн мөргөлдөөнийг үүсгэж сүйрлийн шалтгаан болно гэж байв. Анх сүйрэл 2003 оны тавдугаар сард тохионо гэж тооцоолсон байсан. Гэвч тухайн өдөр сүйрэл болох хугацаа ямар ч хувирал, сүйрэлгүй өнгөрөхөд шуугиан дэгдээгчид “ертөнцийн төгсгөл”-ийг 2012 он болгож хойшлуулсан. Цаг хугацаа өнгөрөх тусам сүйрлийн тухай шуугиан цөөнгүй хүнийг сандрааж буйг шуугиан дэгдээгчид анзааран ертөнц сүйрэхээс өөр замгүй болж буй мэт олон янзын хувилбар, таамгийг баримтжуулан, үнэмшилтэй болгон цацаж байв. Тухайлбал, Майягийн индианчуудын үечилсэн цаг тооны бичиг 2012 онд дууссан нь ертөнц суйрнэ гэсэн үг хэмээн хэсэг тайлбарлав. Мөн Нибира эсвэл Икс гариг бас Эрида гаригууд дэлхийтэй ойртож байгаа нь сүйрэлд хүргэнэ гэж ч шуугисан. Гэвч эдгээр нь бүгд адилхан домог гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Хэрэв огторгуйн дээрх биетүүд үнэхээр байсан бөгөөд дэлхийд аюул учруулахуйц бол одон орончид хэдийнэ ажиглан судлах нь гарцаагүй. Тийм том хэмжээтэй огторгуйн биетийг өнөө үед “зэвсэглээгүй” нүдээр ч ажиглан харах боломжтой. Жирийн хүмүүс болон мэргэжлийн одон орончид ч огторгуйн зүгээс ямар нэг аюулт биетийг олж хараагүй. Энэ нь тийм зүйл байхгүй учир ямар ч муу зүйл тохиолдохгүй гэсэн үг. Харин Эридагийн хувьд, ийм гариг үнэхээр байдаг. Гэхдээ уг гаригаас айн санаашрах зүйлгүй. Эрида нь нарны аймгийн хамгийн алслагдсан хязгаар дээр оршдог одон гариг. Биднээс тэрбум км-ийн алсад оршдог. Тэрбум жилийн хугацаанд ч Майячуудын цаг тооны бичигтэй холбоотой таамналыг судалж үзэх юм бол бусад хуанлийн л адил тодорхой цаг хугацаан дээр төгссөн нь ойлгомжтой. Та ханандаа өлгөсөн хуанлигаа хар даа. Магадгүй 2010 оны 12-дугаар сарын 31-нд дуусч байгаа байх. Гэвч цаг тооны бичгийн хугацаа дуусахад хүн төрөлхтний амьдрал дуусгавар болно гэсэн санаа хэний ч толгойд орохгүй нь лав. Майячууд ч дуусашгүй үргэлжлэх хуанли зохиож чадаагүй нь мэдээж. 2012 оны 12 дугаар сарын 21-нд тэдний зохиосон хуанлийн ээлжит үечлэл л дууссан. Харин дараа нь хуанли яг л танайд байгаа шиг үргэлжлэх ёстой байсан. Туйлуудын өөрчлөлтийн дүнд дэлхийн төв 180 градус хүртэл эргэж болох аюулыг ч НАСА-ийн эрдэмтэд үгүйсгэжээ. Дэлхийн ротаци болох боломжгүйг эрдэмтэд батлан өгүүлсэн байна. Дэлхийн соронзон талбайн туйлшралт жам ёсоороо өөрчлөгдөж буй. Туйл 400 мянган жил тутамд өөрчлөгддөг. Гэхдээ эл өөрчлөлт дэлхийн амьдралд ямар ч “гэмтэл” учруулахгүй. Ямар ч тохиолдолд ойрын мянган жилд өөрчлөлт гарахгүй гэж тооцоологдсон байна. Нарны хүчит шуурганы аюул яах бол? Бас л магадлал багатай. Нарны идэвхжил ойролцоогоор 11 жилийн хугацаатайгаар тогтсон үечлэлээр явагддаг. Идэвхжлийн оргил үед наран дээрх шуурганы хүч хүчирхэг, аюултай болж болох талтай. Шуурганы хүчин чадал хиймэл дагуулуудын төхөөрөмжийн үйл ажиллагаанд саад учруулж, гэмтээх.ч чадвартай. Гэхдээ ийм сүйрэл боллоо гэхэд 2012 онтой ямар ч хамааралтүй. Шинжээчдийн тогтоосноор нарны хамгийн ойрын идэвхжил 2013 онд тохиох бөгөөд онцгой аюулыг дагуулах төлөвгүй байгаа аж. Урьд өмнө тохиолдож байсан олон шуурга шиг л мэдрэгдэх зүйлгүй болж өнгөрөх гэнэ. Хамгийн сүүлийн шуугиан болох огторгуйн биетийн цохилт үлдэж байна. Яагаад заавал 2012 онд гэж? Дэлхий оршин тогтнож буй бүхий л хугацаанд төрөл бүрийн хэмжээтэй огторгуйн биет, сүүлт од, солирын цохилт дэлхий дээр олон удаа тохиолдож байсан ч аюулд хүргэх хэмжээний томоохон цохилт ховор болж байсан түүхтэй. Хамгийн сүүлийн томоохон цохилт 65 сая жилийн өмнө тохиолдсон гэдэг бөгөөд үүний уршгаар динозаврын сүрэг мөхөлд хүрсэн гэж үздэг. Эрдэмтэд энэ талын түгшүүрийг ч үл ойшоосон байна. Өнөө үед одон орончид дэлхийн ойролцоохь огторгуйн биетүүдийг ажиглан, байнгын мониторинг явуулж байдаг. Тэгээд ойрын үед динозаврыг сүйрэлд хүргэсэн шиг тийм том объект унаж аюул нүүрлэхгүйг батлан үзүүлсэн ажээ. Түүнчлэн НАСА-ийн албан ёсны цахим хуудсаар тогтмол зочилж “NEO” хөтөлбөрийг байнга үзэж байхыг эрдэмтэд зөвлөжээ. Яагаад гэвэл уг хуудас өдөр бүр шинэчлэгдэж огторгуйн томоохон биет биднийг чиглэн хөдөлж буй эсэхийг цаг алдалгүй мэдээлж байх гэнэ. Тиймээс ирээдүйдээ итгэлгүй байгаа хүн бүр НАСА-ийн цахим хуудсыг сонирхож түгшин сандрах шаардлага буй эсэхээ баталгаажуулаарай хэмээн зөвлөжээ. Эцэст нь ертөнцийн сүйрлийн талаархи бүхий л мэдээллүүд шинжлэх ухааны баталгаагүй, тодорхой, үнэн зөв баримтгүйг эрдэмтэд онцлон хэлсэн баййа. Мөн сүйрлийн тухай хэдэн зуун кино, ном, сэтгүүл, нийтлэл гарсан ч гэсэн эрдэмтдийн гаргасан баримт өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ гэдгийг анхааруулжээ. Тиймээс шуугиан дэгдээхийг сонирхогчдын зүгээс гарч буй бүхэн зөвхөн хүмүүсийн “тархи угаагч” мэдээллүүд юм. Шинжлэх ухаанаар баталгаажсан ямар ч аюул нүүрлэхгүй, тэр тусмаа 2012 онд юу ч тохиолдохгүйг НАСА-ийн эрдэмтэд хүн төрөлхтөнд мэдээлж байна. Ц.Мөнхжаргал Үнэн сонин |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
|
 |
.jpg
content/aids_wonderwoman.jpg)
Хүний дархлааг устгагч вирусүүд эмчилгээний үед бие махбодид нуугдан алга болдог тул өвчнийг хүндрүүлж, дахин сэдрэхэд хүргэдэг. Гэтэл саяхан Мичиганы их сургуулийн вирус судлаачид ДОХ-ын вирус чухам хаана нуугдаж байдгийг тогтоожээ. Уг нээлтийн талаар “Правда” сонины сурвалжлагч Кремлийн төв эмнэлгийн ахлах эмч, анагаахын шинжлэх ухааны доктор Константин Зверевээс тодруулжээ.Эрдэмтэд өмнө нь ДОХ-ын вирусын удамшлын кодыг тайлбарлан, түүний гол чанар, байдлыг судалж байсан. Тэдний судалгааны ажлын дүнгээр халдварын вирус оршин тогтнож болох сул газрыг илрүүлж, вирусын эсрэг үр дүнтэй вакциныг бүтээсэн юм. Гэвч өндөр идэвхт уг вакцин Hb(HAART) ДОХ-ын вирусээс насан турш хамгаалах чадваргүй. Учир нь вирусын бие махбодид оршиж буй байдал илэрдэггүй тул эмчлэх арга барил түүнийг тогтоон, төгс эмчилж чаддаггүй болохоор үр дүнгүйдэлд хүрдэг байна. “Эм, бэлдмэлээ тогтмол хэрэглэхээ больсон өвчтөнүүдэд ДОХ-ын вирус эрт, орой хэзээ нэг цагт заавал эргэн сэргэж, “үйл ажиллагаагаа” үргэлжлүүлж эхэлнэ. Нөхцөл байдлыг сайн тал руу нь өөрчилье гэвэл ямар эсүүд халдвар тээн бие махбодиор ангуучилдгийг нь таних хэрэгтэй байна” гэж судалгаа хийж буй эрдэмтэн Кэтлин Коллинс ярьжээ. Мэргэжилтнүүд вирус тээн зугтагч ямар нууцлагдмал эсүүд байдгийг тодруулах зорилго тавьжээ. Тэгэхэд Т-цусны цагаан бөөмүүд гэгч дархлааны үүсэлд хариу өгөгч цусны эсүүд вирус тээн нууцлагдмал оршдог нь илэрчээ. Харин эл нээлтээс өмнө мэргэжилтнүүд өвчний вирус нуугддаг өөр “агуулах” бий гэж үздэг байсан. Мөн зөвхөн Т-бөөмүүдэд ч бус чөмөгний үндсэн эсэд нуугддаг болохыг ч илрүүлжээ. Вирусүүд эдгээр эсийн дотор нуугдан эмчилгээ дуусах хүртэл ямар ч мэдрэмжгүйгээр амран тухалдаг аж. Үнэндээ, вирусын эсрэг эм түүнийг шинэ эсэд шурган орж үүрлэх чадваргүй болгодог ч курс эмчилгээний хугацаа дуусах үед вирус дахин сэргэдэг. Дахин сэргэхдээ “эзэн” эстэйгээ хамт өмнөхөөсөө хэд дахин их болон үрждэг аж. Цаашид эрдэмтэд өвчтөнийг эмчилгээ хийлгэн, эм бэлдмэл хэрэглэж байхад ичилтийн байдалд орон унтаж байдаг вирус бүхий үндсэн эсүүдийг хэрхэн сэрээж, хөнөөх тал дээр ажиллах юм байна. Мичиганы эрдэмтдийн явуулсан уг судалгаа өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг харьцангуй багасган хөнгөвчлөх шинэ замыг нээж байгаа бөгөөд ядуу буурай орны сая сая өвчтөнүүдэд чухал ач холбогдолтой юм. Эрдэмтдийн судалгааны ажлын талаар К.Зверев: -Америкийн эрдэмтдийн уг нээлт өмнө нь судлагдаж, танигдаагүй олон талын ач холбогдолтой гэдэг нь илт байна. Тэгэхээр одоо ДОХ-ын халдвартай өвчтөнүүдтэй ажиллахад илүү хялбар болж байгаа юм. Өмнө нь мэргэжилтнүүд өвчтний эсэн дэх вирусыг олшруулалгүй, хаалт тавих арга хэмжээг л авдаг байсан. Харин одоо халдварын вирусын тухай илүү тодорхой мэдлэгтэй болсон тул нарийн тохирсон эмчилгээг өвчтөн тус бүрт явуулж, амьдралыг нь уртасгах боломж нээгдлээ. Түүнээс гадна ДОХ-ын халдвар авсан хүмүүсийг эрт үед нь илрүүлж, ихийг амжуулах боломжийг шинжлэх ухааны шинэ алхмууд олгосоор байгаа. Гепатит В, С вируст өвчнүүд саяхныг хүртэл эмчлэгдэшгүй хэмээн тооцогдсоор ирсэн. Гэтэл өнөөдөр ийм вирусын гаралтай өвчний эмчилгээ үр дүн сайтай нь нотлогдсон. Магадгүй ойрын ирээдүйд эрдэмтэд ДОХ-ын вирустэй эрчимтэй тэмцэж, үгүй хийж чаддаг болох буй заа. inet.mn |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| Хvнтэй холбоотой зарим нэгэн фактаас... |
|
 |
.jpg)
-Хvний зvрхний том жижгийн хэмжээ гарынх нь атгалттай адил байдаг. Ойролцоогоор 220-260 гр. -хvний биед дєрвєн тєрлийн минерал бий. Тэр нь апатит, арагонит, кальцит мєн кристобалит. -хvний биед байх нянг цуглуулаад хэмжвэл ойролцоогоор 2 кг болно. -хvний тархинд секунд татумд 100.000 удаагийн химийн урвал явагддаг. -хvvхэд тєрєхдєє євдєгний нvдгvй тєрдєг. Тэр нь 2-6 насанд ургаж гvйцнэ.
-насанд хvрсэн хvн єдєрт 23.000 удаа амьсгална
-эмэгтэй хvний бие насан туршдаа 7 сая орчим єндгєн эс ялгаруулдаг
-хvний нvд 10.000.000 тєрлийн єнгийг ялгадаг.
-аманд 40.000 тєрлийн нян байдаг.
-нvдээ нээлттэй найтааж болдоггvй.
-хvний хамгийн хvчтэй болчин бол хэл юм.
-амтлах эрхтэн 2000 орчим рецептийг мэдэрдэг.
-зvрх жилд 36.000.000 удаа цохилно.
-цэнхэр нvдтэй хvн хэт євчлємтгий байдаг
-гарийн хумс хєлийнхєєс дєрєв дахин хурдан ургадаг.
-арьс амьдралын явцад 1000 удаа єєрчлєгддєг
Р.Слава inet.mn
|
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| ”Apple” компани удаан хүлээлгэсэн ”iPad” таблетаа ... |
|
 |
.jpg)
MacBook, iMac, iPod, iPhone зэрэг дэлхийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн олон шилдэг бүтээгдэхүүнээрээ алдартай "Apple" компани олон хоногийн турш яригдаж, хэрэглэгчдийг хүлээлгэсэн таблет төхөөрөмжөө албан ёсоор танилцууллаа. "Apple" компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс Сан-Франциско хотноо болсон арга хэмжээний үеэр "iPad" хэмээн нэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд смартфөүн болон лэптоп хоёрын завсрын, “гуравдагч шинэлэг бүтээгдэхүүн” гэжээ. Зах зээлийн шинжээчид "Apple"-ийн шинэ таблет төхөөрөмжийн үнийг 1000 ам.доллараас доошгүй байна хэмээн таамаглаж байсан ч Стив Жобсын мэдэгдсэнээр "iPad" таблет үзүүлэлтээсээ хамааран 499-829 ам.долларын үнэтэй байх гэнэ. Томхон хэмжээтэй iPhone мэт харагдах уг таблет төхөөрөмжийг ашиглан кино үзэж, тоглоом тоглож болохоос гадна интернэтэд холбогдох боломжтой ажээ. Түүнчлэн "iPad" нь электрон номны үүргийг гүйцэтгэх бөгөөд хэрэглэгчид "Apple"-аас саяхан нээсэн "iBook Store"-д холбогдож, электрон ном татаж авч болох гэнэ. Мэдээж хэрэг номноос гадна төрөл бүрийн сэтгүүл, сонины электрон хувилбарыг унших боломжтой. "iPad" нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг цэнэгээ барина хэмээн танилцуулсан байна. Хамгийн хямд үнэтэй "iPad" нь 16GB флэш меморитой, Wi-Fi холболт ашиглах боломжтой ба 499 ам.долларын үнэтэй юм. Харин хамгийн үнэтэй нь 64GB багтаамжтай, үүрэн телефоны 3G сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой бөгөөд 829 ам.долларын үнээр борлогдах ажээ. С.Шүр news.mn |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|
| “Google” компани “Nexus One” гар утсаа танилцуулав |
|
 |

Дэлхийн техник технологийн салбар, тэр тусмаа гар утас, смартфөүний зах зээлд томоохон шуугиан дэгдээсэн шинэ гар утас мэндэллээ. Интернэт хайлтын системийн зах зээлд ноёрхогч “Google” компанийн бүтээсэн анхны брэнд смартфөүн болох “Nexus One”-ыг Тайванийн гар утас үйлдвэрлэгч “HTC” компанитай хамтран бүтээсэн бөгөөд энэхүү нимгэн, мэдрэгчтэй дэлгэц бүхий гар утас нь “Google” компанийн өөрсдийнх нь бүтээсэн Android үйлдлийн системтэй юм. “Nexus One” гар утас “Google” компанийн вэбсайтаар дамжуулан онлайнаар худалдаалагдахаас гадна Хойд Америкийн хэмжээнд “T-Mobile” компани албан ёсоор борлуулах бөгөөд удахгүй Европ болон дэлхийн бусад орнуудад худалдаалагдаж эхлэх ажээ. Харин үнийн тухайд хэрэв “Google”-ийн вэбсайтаас худалдаж авах бол 529 ам.доллар, “T-Mobile” компаниас гэрээгээр худалдаж авбал 179 ам.доллар төлөх юм байна. Үзүүлэлтийн хувьд “Nexus One” нь 480х800 цэгийн нягтаршил бүхий 3.7 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, “супер хурдан” гэж болох 1GHz Snapdragon процессортой, LED гэрэл бүхий 5.0 мегапиксель камертай, GPS болон луужинтай, өөр дээрээ 512МВ санах ойтой бөгөөд 32GB хүртэлх багтаамжтай мемори картыг дэмжиж ажиллах гэнэ. Түүнчлэн баттерейг хэмнэх зорилгоор орчны гэрлийн тод бүдгийг мэдэрч, улмаар дэлгэцийн гэрэл тухайн орчинд хамгийн тохиромжтой байдлаар гэрэлтэх ажээ. Харин хэмжээний тухайд 119х59.8х11.5 мм, 130 гр жинтэй юм. С.ШҮР news.mn |
 |
| Цааш Унших |
|  |
 |
|