Компьютер худалдан авсаны дараа танд нэмэлт программ хангамж, тоглоом, дуу хөгжим бас кино зэрэг хэрэг болох зүйл зөндөө гарах нь гарцаагүй юм. Бид энэ бүхнийг Танд нэмэлт үйлчилгээ болгон үзүүлж байна.
Манай үйлчилгээ хямд бас мэргэжлийн өндөр түвшинд байх болно. Та манайхаас компьютер худалдан авсан бөгөөд авсан компьютер дээрээ дараах үйлчилгээнүүдийг авах бол бид танд үйлчилгээний үнээс 40% хөнгөлөлтийг үзүүлнэ.
Доор дурдсан болон өөр нэмэлт хүсэлт шаардлага байгаа
бол Та манайд хандаарай. Бидэнд арвин их программ хангамж, дуу хөгжим болон кино бичлэгүүд байх тул та эрсэн хайснаа магад манайхаас олох болно.
Вирус устгах болон вируснаас хамгаалах программ хангамж
Та компьютер аваад хамгийн түрүүнд суулгах ёстой зүйл бол энэ мөнөөс мөн. Хэдийгээр манайхаас авсан компьютерүүд туршилтын хугацаанд санал болгосон вируснаас хамгаалах програм хангамж үйлдвэрээс нь суусан байдаг боловч энэ нь 3 сарын дараа туршилтын хугацаа нь дуусч таны компьютер хамгаалалтгүй болно. Тийм болохоор Та энэ хугацаанаас өмнө заавал шинэчилэх хэрэгтэй.
Вирус нь таны хийж бүтээсэн бичиг баримт, зураг дуу
хөгжим болон файлуудыг устгах бүр цаашилбал компьютерыг тань ашиглах боломжгүй болгох аюултай тул хамгаалалт нь заавал хийгдэх ёстой зүйл юм шүү.
Одоо цагт вирус болон нууц тагнагч програмууд таныг интернэтэд орох төдийд компьютер тань халдах хүч чадалтай болжээ. ТАНД ЗААВАЛ ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ!!!
-
Windows үйлдэлийн системийг идэвхжүүлэх
Та шинэ компьютер авсаны дараа тухайн компьютер нь таны өмч мөн гэж баталгаажуулан үйлдэлийн системийг идэвхжүүлэх буюу Microsoft компанийн бүртгэлд бүртгүүлэх хэрэгтэй байдаг. Ийм үйлдэл 30 хоногийн дотор хийгээгүйгээс компьютер тань бүрэн түгжигдэх болно. Энэ тохиолдолд зөвхөн мэргэжлийн тусламж хэрэгтэй бөгөөд Та бидэнд хандах хэрэгтэй. Буруу түгжээ гаргах үйлдэл нь таны үйлдэлийн системийг эвдлэх тул өөрөө оролдох хэрэггүй. Бас нэтээс элдэв зүйл аван хэргэлэх нь ихэвчилэн вирусдэх үр дүнтэй шүү.
Эсвэл та өөр хувилбарын үйлдэлийн систем суулгаад түүнийгээ идэвхжүүлэлгүй түгжигдсэн бол энэ тусламж хэрэг болно. Бид Таны ямар нэгэн файл болон мэдээллийг устгалгүйгээр түгжээг тайлах найдвартай үйлчилгээ үзүүлнэ.
-
Форматлах, Шинээр суулгах
Авсан компьютерын тань үйлдэлийн систем танд таалагдахгүй солих хэрэг гарах үе бий. Эсвэл компьютер тань авахын аргаггүй хэрэггүй зүйлсээр дүүрэх засах аргаггүй вирусдэх, хэт их хэрэгтэй хэрэггүй нэмэлт программ хангамж суулгаснаас компьютер тань дэндүү удаан болох зэрэг тохиолдолд дахин шинээр форматлах мөн үйлдэлийн систем дахин суулгах хэрэг гардаг. Та энэ үйлдэлийн өмнө өөртөө хэрэгтэй болох файлуудаа заавал CD/DVD эсвэл USB хадгалагч дээр урьдчилан хуулж авах хэрэгтэй! Та хэрэгтэй зүйлсээ бидэнд хэлсэнээр бид хуулж авахад тань туслах болно.
Энэ үйлчилгээ нь бусад бүх үйлчилгээг дагалдуулах
шаардлага гардаг. Жишээлбэл үйлдэлийн систем шинэчилсэний дараа вирусаас хамгаалах, үйлдэлийн систем идэвхжүүлэх, Танд хэрэгтэй бусад програм хангамжийг дахин суулгах зэрэг байх тул энэ үйлчилгээ нь хамгийн удаан хийгдэх үйлчилгээ юм.
-
Нэмэлт программ хангамж, Дуу хөгжим, Кино бичлэг
Танд хэрэгтэй байгаа ямарч програм хангамж болон дуу хөгжимийг бид танд олж өгч бас суулгаж таныг ашиглахад бэлэн болгож өгнө. Бидэнд ховор олдодгүй бас үнэ ихтэй программ хангамж болон дуу хөгжим, кино бичлэгийн арвин их нөөц бий.
-
Сайжруулах, сэлбэх цэвэрлэх
Авсан компьютераа та сайжруулж нэмэлт хэрэгсэл суулгах хэрэг гарна. Ялангуяа хурд болон багтаамж нь зарим программ, тоглоом ажлуулахад хүрэхгүй байх үе бий. Нэмж санах ой суулгах, дэлгэцийн видео кардыг шинэчилэх, хатуу дискийн багтаамжийг нэмэх зэрэг үйлчилгээг та манайхаар хийлгүүлж болно. Манайхаас сэлбэг авсан тохиолдолд үйлчилгээ нь үнэгүй дагалдах юм.
Компьютерын хамгийн том дайсан бол халалт. Халсанаас шатсан компьютер зөндөө бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд Та тодорхой хугацаанд цэвэрлэх хөргөлтийн системийг солих хэрэгтэй. Үүнд тоос шороог цэвэрлэх, сэнс солих, сэнс болон бусад хөргөх төхөөрөмж нэмж суулгах үйлчилгээнүүд багтана.
-
Сүлжээ угсарах, Зөвөлгөө өгах
Та гэртээ болон албан байгууллагадаа утастай болон утасгүй сүлжээ татах, сүлжээнд хэвлэгч, хадгалагч төв диск байрлуулах, сүлжээний удааширал гацалтыг арилгах зэрэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлж зөвөлгөө өгнө.
Таны байгууллагын бусдад таниулах нүүр царай болон бүтээгдэхүүнийг суртачилах вэб гэр болон хуудсуудыг хийж үйлчилнэ.